Венесуэлчүүд Перу улсад цагаачлах амаргүй боллоо

 

Венесуэл улсад олон жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал, эмх замбараагүй байдал, улс төрийн зөрчил мөргөлдөөнөөс үүдэж ард иргэд хөрш зэргэлдээх орнууд руу дүрвэж зугтах болсон. Венесуэлээс Колумб, Колумбаас Перу гэх зэргээр хил дамжин олон мянгаараа зугтаж байна.

НҮБ-ын тооцоолсноор 2015 оноос хойш Венесуэлийн дөрвөн сая иргэн эх орноо орхин дүрвэжээ. Дүрвэгчдийн хамгийн их найдлага тавьж байгаа орон бол Перу юм. Гэвч олон мянгаараа Перуг зорьж байгаа дүрвэгчид цагаачлалын хатуу чанга хуулийн нөхцөлтэй тулгарах болов.

Орон нутгийн цагаар бямба гарагийн шөнө дундаас хойш Перу улсын хил нэвтрэх гэж байгаа Венесуэлийн дүрвэгчид хүчин төгөлдөр пасспорт, виз даруулсан тохиолдолд хил давахыг зөвшөөрнө. Өнгөрсөн пүрэв гарагт Перу улсын хилээр 6,000 цагаач нэвтэрсний дараа хилийн хатуу чанга шаардлага тавих шийдвэрийг гаргасан байна.  Энэ тоо нь энгийн өдрүүдээс 3-4 дахин их байгаа юм.

 

 103131046 venezuela map migration routes 640 2x nc

 

Венесуэл улсад эдийн засаг хямарснаас ажилгүйдэл, хүнс тэжээл эм бэлдмэлийн хомсдол газар авч, олон зуун мянган иргэнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байна.

 

 107387671 hi054647876

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.