Швейцарь эмэгтэйчүүд тэгш эрхийн төлөө жагслаа

 

Швейцарь улс даяар эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажил хаян жагсаал цуглаан зохион байгуулжээ. Баасан гарагт 28 жилийн өмнө буюу 1991 онд болсон түүх давтагдаж хагас сая эмэгтэй жагсаалд нэгдсэн байна.

Тус улсын эмэгтэйчүүд хүйсийн тэгш эрх, эрчүүдтэй адил цалин хөлс авч, хүндлэл хүлээж, цаг завтай болохын төлөө олон жил тэмцэж байна гэж ВВС мэдээлжээ.

1991 онд Швейцарийн Засгийн газарт нэг ч эмэгтэй улс төрч багтаагүй, эмэгтэйчүүд төрсний дараах амралтгүй ажилладаг байжээ. Үүнээс хойш зарим зүйл өөрчлөгдсөн ч хангалтгүй гэж үзэв. Тухайлбал Засгийн газрын танхимд найман эмэгтэй гишүүн багтаж, хуулийн дагуу эмэгтэйчүүд төрсний дараах амралттай болжээ.

 

1920 он. Швейцарь эмэгтэйчүүд жагсав
1920 он. Швейцарь эмэгтэйчүүд жагсав

Гэвч НҮБ-ын энэ долоо хоногт гаргасан судалгаагаар Европын холбоо, Эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын чинээлэг 40 гаруй орноос гэр бүлд хамгийн ээлгүй улсаар Швейцарийг нэрлэсэн юм.

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.