Шинэ Зеландын 51 иргэнийг буудаж хөнөөсөн этгээд гэм буруугүй гэв

 

Шинэ Зеландын Крайстчөрч хотын сүмүүдэд халдлага үйлдэж 51 хүний амийг хороосон гэмт этгээдийг шүүхээс 40 орчим зүйл ангийн ял тулгаж шүүж байна.

28 настай Австралийн иргэн Брентон Таррант Шинэ Зеланд улсын түүхэнд байгаагүй аллагын гэмт хэрэг үйлдсэн. Түүний эсрэг санаатайгаар хүн амины гэмт хэрэг, террорист халдлага үйлдсэн зэрэг ял тулгаж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр гарсан халдлага Шинэ Зеландын түүхэнд анх удаа терроризмын сэдэлтэй хүн амины гэмт хэрэг болсон ба дэлхийн нийтийг цочирдуулсан юм. Гэмт этгээд галт зэвсгээр сүмийн мөргөлчдийг буудаж байгаагаа Facebook-ын livestream-р шууд дамжуулан үзүүлсэн.

Түүний гарт Дараагийн шүүх хурал ирэх оны тавдугаар сарын 4-ний өдөр болох ба энэ наймдугаар сарын 16-ны өдөр сэжигтнээс мэдүүлэг авах юм. Шүүгчид шийдвэрээ гаргах хүртэл гэмт этгээдийг саатуулсан хэвээр байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.