Харри Поттерын шүтэн бишрэгчид Хагридын шитэд дугуйнд суухын тулд 10 цаг хүлээж байна

 

АНУ-ын Флорида мужийн Орландо хот дахь Юниверсаль студид Харри Поттерын шидэт ертөнц амилжээ. Харри Поттерын шүтэн бишрэгчид энд ирж Хогвартсын их сургуулийн гайхамшигт ертөнцтэй танилцахын зэрэгцээ Хагридын шитэд мотоциклоор аялах юм.

Бидний хэлж заншсанаар шаахай буюу хажуудаа суудалтай Хагридын мотоцикл таныг мартагдсан ойн адал явдлаар аялуулна. Гэвч та үүнд суухын тулд 10 цаг орчим ээлжээ хүлээн дараалалд зогсох хэрэгтэй. Учир нь Хагридтай аялах хүсэлтэй адал явдал эрэлхийлэгчид бүтэн өдрийн турш урт дараалалд хүлээж байгаа юм.

 

UIGSF6VCNBGA3HTVTB6V4XDOFQ

RXYRUW7X2VDZDKJRITTBU7JMJE

 

Юниверсаль Орландогийн ажилтнуудын хэлж байгаагаар Харри Поттерын шидэт ертөнц Юниверсаль Орландод энэ долоо хоногийн лхагва гарагт нээлтээ хийсэн байна. Дэлхийн хамгийн алдартай цувралуудын нэг болж чадсан шидэт ертөнцийн жүжигчид эргэн нэгдэж нээлтийн үйл ажиллагааг сурталчилжээ.

 

hagrid coaster

3

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.