ЭЕШ ирэх даваа гарагт орон даяар эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-нд улс орон даяар явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ.
Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна.
Харин орон нутагт дараах байршлуудад шалгалтыг авах тов гарчээ.
Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд,
Баян-Өлгий аймагт 3-р сургуульд,
Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд,
Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй",
Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд,
Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд,
Орхон аймагт 4-р сургуульд,
Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд,
Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд,
Бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд.

Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
-Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
-Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.