2040 он гэхэд дэлхийн махны хэрэглээний 60 хувийг орлуулдаг болно

 

Бизнесийн зөвлөгөө өгдөг AT Kearney олон улсын компанийн таамагласнаар 2040 он гэхэд дэлхийн нийт махны хэрэглээний 60 хувийг лабораторид ургуулсан болон ногоо ургамлаар үйлдвэрлэсэн махаар орлуулдаг болно гэжээ.

Ирэх 20 жилийн хугацаанд уламжлалт махны зах зээлээс үүдэж хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал хурцаар хөндөгдөж, хүмүүс амьтдын эрхийг хамгаалах талаар сэтгэл зовнисоор байх нь уг өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тус компаниас мэдэгдсэн байна.

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг махыг үйлдвэрлэхийн тулд жилд олон тэрбум мал амьтан өсгөж их наяд орчим ам.доллар эргэлдүүлдэг. Гэвч энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр

Beyond Meat, Impossible Foods, Just Foods зэрэг компаниуд ургамлын гаралтай бүтээгдэхүүн ашиглаж махыг орлуулж бургер болон бусад хүнсэнд хэрэглэж байна. AT Kearney-н хэлснээр буурцаг зэрэг ногоогоор орлуулсан цагаан хоолтнуудад зориулсан мах бэлтгэхэд фирмүүд тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэжээ.

 

5d011326bc5271028869c755 vegan plantbased cow

 

Бусад мах үйлдвэрлэгчид хиймлээр махны эсийг ургуулж жинхэнэ махтай дүйцэхүйц бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байна. Хэрэв тэгвэл мал амьтан үржүүлж, тэднийг нядалж тамлах шаардлагагүй болох юм.

Байгаль дэлхийгээ хамгаалах, бие сэтгэлээ цэвэрлэх хүсэлтэй цагаан хоолтнууд, тэдний амьдралын хэв маягийг үгүйсгэх аргагүй болсон. Мөн жинхэнэ махтай адил гэхдээ лабораторид ургуулсан махыг хэрэглэх нь ан амьтны аминд гарзгүй учраас хүмүүст таалагдах нь гарцаагүй аж.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.