Казахстаны Ерөнхийлөгчийн сонгууль ба олон зуун иргэний баривчилгаа

 

Казахстан улсын төрийн эрхийг 30 жилийн турш барьсан Ерөнхийлөгч асан 78 настай Нурсултан Назарбаев огцрох болсноо мэдэгдэж дараагийн төрийн тэргүүнийг иргэдийн саналаар сонгох болсон билээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон сонгуулийн санал хураалт олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч цагдаа нар олон зуун иргэнийг баривчлан саатуулсан байна.

Түр хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Кассим Жомарт Токаевыг Назарбаевын ойрын туслах төдийгүй дараагийн залгамжлагч гэж харж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд Токаев ялах өндөр магадлалтай. Одоо байгаа эрх баригчид сонгуулийн явцыг ардчилсан нээлттэй замаар явагдана гэж мэдэгдсэн ч эсэргүүцэгчид санал хураалт шударга бус болж байна гэж үзжээ.

 

4323

 

Нийслэл Нурсултан болон их хот Алматыд сонгуулийг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал болсон байна. Жагсагчид тайван замаар жагсаал хийж сэтгүүлч сурвалжлагчид тэднийг ажиглажээ. Гэвч эдгээр жагсаал цуглааныг зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэж үзэн 500 иргэнийг баривчилсан тухай Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

 

kazakh

 

ВВС агентлагийн төлөөлөгчийн хэлснээр Нурсултан хотод хэв журам сахиулах цагдаа нар иргэдийг хүчээр автобусанд суулгаж байгааг харсан гэжээ. Астана төв талбайд олон мянган жагсагч цуглаж урьдчилан төлөвлөсөн сонгуулийг эсэргүүцсэн гэж тэрээр цахим орчинд мэдээлжээ.

 

2NHYM2EKXYI6TNXUAMZVMUBNZY

 

30 жилийн хугацаанд анх удаа шинэ Ерөнхийлөгчтэй болох гэж байгаа Казахстаны сонгуулийн дүн өнөөдөр гарна. Энэ жил 66 настай Токаевтай хамт зургаан нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч урьдчилсан санал хураалтаар Назарбаевын намаас дэвшиж буй түр Ерөнхийлөгч 70 хувийн санал авч ялалт байгуулна гэжээ.

 

Кассим Жомарт-Токаев
Кассим Жомарт-Токаев

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.