ШУУД: О.Ууганбаатар яг одоо барилдана

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Лаппинагов Аслантай барилдахаар дэвжээнээ гарч ирээд байна. 

О.Ууганбаатар  3103 оноотойгоор дэлхийн чансааны 11-т эрэмблэгдэж байгаа бол ОХУ-ын Лаппинагов Аслан 3550 оноотойгоор дэлхийн чансааны 7-д эрэмблэгдэж байгаа шилдэг жүдоч юм. Хоёр жүдоч хоорондоо өмнө нь 3 удаа учраа тааран барилдахад гурвууланд нь манай жүдоч ялагдаад байгаа юм. Өнгөрсөн жилийн мастерс тэмцээнд мөн хоёрдугаар тойрогт тааран барилдаж байсан ба ОХУ-ын Лаппинагов Аслан мөнгөн медаль хүртэж байсан юм.

Шууд үзэх:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.