Сая гаруй ам.долларын үнэтэй шатрын тэргийг шургуулганд хадгалж байжээ

 

Дундад зууны үеэс улбаатай нэн ховор, түүхэн олдворыг танилгүй Эдинбургийн эртний эдлэлийн худалдаачин 1964 онд таван фунт стерлингээр худалдаж авч байжээ. 55 жилийн турш шургуулганд хадгалсан шатрын хамгаалагч буюу одоогоор тэргийг Сотебайс дуудлага худалдаанд аваачсан хүмүүс мэл гайхсан байна.

Учир нь өвөөгийнх нь таван фунт стерлингээр худалдаж авч байсан тэрэг 12-13 дугаар зууны ховор нандин олдворын нэг хэсэг байсан тул багадаа сая фунт буюу 1,3 сая ам.долларын үнэ хүрнэ гэдгийг дуудлага худалдааны шинжээч хэлжээ.

 

 107185991 chessmanone

 

Уг шатрын 93 ширхэг ноён, бэрс, морь, тэмээ, хүү зэргийг олсон байдаг ба нэг морь, дөрвөн тэрэг нь сураггүй алга болоод 200 орчим жил болж байгаагийн нэг нь энэ юм. Далайн морины соёогоор урласан 8,8 см өндөр тэрэг Европын соёл иргэншлийн түүхийг хадгалсан тун ховор олдвор ажээ.

 

 107185995 chessthree

 

Уг тэргийг ирэх долдугаар сарын 2-ны өдөр дуудлагаар худалдана.

 

 107207709 mediaitem107207708

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.