Д.Эрдэнэ
Японы нэрт төгөлдөр хуурч, Канадын Монреаль хотын Их сургуулийн багш профессор Киоко Хашимото Монгол Улсын Консерваторийн урилгаар манай оронд ирээд байна. Тэрбээр өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонид төгөлдөр хуурын концертоо тоглох бөгөөд МУК-ийн багш оюутан, сурагчдад мастер класс заах юм. Уншигч та дэлхийд ховорхон тоглоочийн уран бүтээлийг шимтэн үзэхийг хсвэл Филармонийг зориорой.