Энэтхэг: Сураггүй болсон олон улсын уулчдыг хайж байна

 

Энэтхэгийн Хималайн нуруунд Их Британи, Америк, Авсрали улсаас ирсэн найман уулчин цасны нурангид дарагдаж сураггүй алга болоод байгаа юм. Уулчидтай хамт Энэтхэгийн хөтөч явсан ба тэд нурангийн дараа бааздаа эргэж очих боломжгүй болсон гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Олон улсын уулчид Энэтхэгийн хоёр дахь өндөр ноён оргил Нанда Дэвид авирахаар аяллаа эхлүүлжээ. Энэтхэг улсын эрх баригчид хайгуулын багийг илгээсэн ба амьд үлдэгсэд эзгүй ууланд төөрсөн байж магадгүй гэж найдаж байна.

7,400 км өндөр огилд авирах аялал өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр эхэлсэн байна. Төлөвлөгөөний дагуу 24 хоногийн дараа оргилд хүрэх ёстой байжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.