СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Болд: Охиных нь оршуулга болдог өдөр Т.Чимгээг байцааж, архи уулган согтоож бичлэг хийсэн байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

УИХ-аас байгуулсан Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 401-р хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байгааг та бүхэндээ шууд дамжуулан хүргэж байна. 

Үйл ажиллагаатай танилцах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эргэж, уулзсан байна. 

 

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан: 

-Т.Чимгээгийн хувьд тамир муутай байна. Ангийн удирдлагуудад "Энэ хоёр хүний амийг нь битгий аваарай" гэж хатуу анхаарууллаа. Эмчилгээ үйлчилгээг сайжруулах шаардлага байна. Б.Содномдаржаагийн хувьд мөн тамирдсан, ядруу байна. Эмчилгээ хийж байгаа боловч бие, сэтгэлийн байдал сайнгүй байна. 

Хавтаст хэргийг ил болго гэсэн шийдвэрийг төрийн байгууллагаас гаргаад байхад ТЕГ-ын удирдлага зарим хэсэг нь улсын нууцад хамаарна гэсэн бичгийг Прокурор руу явуулсан байна лээ. Иймд бид энэ асуудлаар Ерөнхий сайдад хандсан байгаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-Маргааш эх, үрсийн баярын өдөр болох гэж байна. Т.Чимгээгийн хувьд гурван хүүхэдтэй байсан. Хоригдож байх үед нэг охиноо алдсан. Б.Содномдаржаа найман хүүхдийн эцэг. Нэг жилийн өмнө уулзсанаас хойш сэтгэл санаа дээрдсэн ч биеийн байдал сайнгүй байна. Энэ хоёрыг хилс хэргээс чөлөөлж авахын төлөө бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлнэ. 

Т.Чимгээгийн хувьд 400 хоног хоригдохдоо 100-аад хоногийг нь подвалд өнгөрүүлсэн. Богино өмдтэй, дотуур хувцсаа ч угаах боломжгүй нөхцөлд хорьсон.

Б.Содномдаржааг зодож байгаад хавиргыг нь хугалчихаад, доог тохуу хийж байсан байна. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлж болно гэсэн зөвшөөрлийг энэ хоёр маань өглөө. Бид олон нийтэд үзүүлнэ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.