СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ц.Нямдорж: Талийгаачийн эд эсийн шинжилгээний хариу нэлээн удаж гарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү энэ сарын 17-ны өдөр төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг шалгаж буй шүүх хяналтын байгууллагынханд улс төрчдийн зүгээс дарамт шахалт үзүүлж байна гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлыг Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа

-Г.Батхүү агсны нас барсан хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаах газарт дарамт очиж байна гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Хэн дарамталж байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүдийн нөлөө орж ирж байна гэж байна?

-Надад тийм зүйл дуулдаагүй. Прокурор, шалгаж байгаа газрууд мэдээлэл хийх ёстой. Ном журмаараа шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Шинжилгээний хариу жаахан удах байх. Гестелогийн буюу эд эсийн шинжилгээний хариу ном журмаараа бол нэлээн хэд хонож байж гардаг. Надад бол дарамт шахалт ирж байна гэсэн мэдээлэл ирээгүй. Худал мэдээлэл байх.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.