СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэд: "Номин Холдинг" ХХК биднийг 24 цагийн турш камераар хянадаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

“Номин Холдинг” компанийнхнаас ногоон байгууламжийг хамгаалан тэмцэж буй өндөр настай эмэгтэйн утсанд 8870-7977 дугаараас 

гэсэн маш ноцтой заналхийлэл иржээ.

Уг заналхийллийг ХУД-ийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээдийг одоогоор олж илрүүлээгүй байгаа аж.

120 мянгат хорооллыг БНХАУ-ын хүүгүй зээлээр 1964-1966 оны хооронд барьж ашиглалтад оруулсны дараагаас тус хорооллын оршин суугчид уг ногоон байгууламжийг өөрсдөө тарьж ургуулж байжээ.

53 жилийн настай ногоон төгөлийг “Номин Холдинг” компани хүч түрэн булааж, үйлчилгээний зориулалттай сууц барихын тулд нүүрээ даавуугаар ороосон хүмүүсийг явуулж, гурван иргэнийг гэмтээсэн гэдгийг ХУД-ийн 1-р хорооны иргэн Г.Оюундэлгэр хэлсэн юм.

аж. Нэгдүгээр хорооны 15 дугаар байрны буланд байрлах уг байрандаа “Номин Холдинг” компани “Эко экспрэсс” мухлаг нээжээ. Харин тэрхүү

67 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэх “Номин холдинг” компанийн эзэмшилд байгаа Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2194 мкв газрын түүхийг судалж үзэхэд;

·         Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дугаар захирамж

·         Нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/677 дугаар захирамж

·         Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар тус тус эзэмших эрхээ сунгуулжээ.

“Номин Холдинг” компани иргэдийн ая тухтай орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж Улаанбаатар хотод байгаа олон жилийн настай цөөхөн ногоон байгууламжийн нэгийг ийнхүү сүйтгэх гэж байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан юу ч болоогүй мэт сууж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд илгээсэн 04/325 тоот албан бичигтээ Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны шийдвэрийг эрх зүйн хүрээнд цуцлаж, эцсийн шийдвэр гарах хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх дээр дэмжлэг үзүүлж үзүүлэхийг хүсье” гэсэн бичгийг иргэдийн гарын үсгийн хамт явуулсан боловч С.Амарсайхан дарга тоогоогүй байна.

2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн гурван Засаг даргаар газар эзэмших эрхээ сунгуулж баталгаажуулж чадсаар ирсэн “Номин Холдинг” компани Нийслэлийн Засаг С.Амарсайханыг ч бас чимээгүй болголоо хэмээн хардаж буйгаа ХУД-ийн 1-р хорооны иргэд хэлж байсан юм.

“Номин Холдинг” компани өөрийнхөө хөрөнгө мөнгөөрөө эрдэж, жирийн иргэд байгууллагын эрхийг ноцтойгоор зөрчсөн эхний тохиолдол энэ биш аж. Одоогоос хоёр жилийн өмнө “Ривэр Гарден” хэмээх хотхоныхоо хойгуур хууль бусаар зам тавихын тулд мэргэжлийн хяналтын байгууллагыг акт хоригийг үл хэрэгсэж, хуулиас дээгүүр аашилж байжээ.

Тэд хоёр жилийн өмнө хууль бусаар зам тавихаа зогсоо гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг огт тоохгүй байсаар байгаад замаа тавьсан. Сая үүсээд байгаа нөхцөл байдлыг харж байхад иргэдийг үл тоож нулимж байна” гэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.