СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зүүнхараагийн цагдаа нар иргэнийг зоджээ гэх мэдээллийг тодруулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Олон нийтийн сүлжээнд “Зүүнхараа дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэнийг зодож тархины ясыг хугалжээ” гэх мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр тавигдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явууллаа.

Шалгалтаар: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан шүүгдэгч “А” нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс оргон зайлсан тул шүүгчийн энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 994 дүгээр захирамжаар эрэн сурвалжлан олж тогтоох ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан байна.

.

Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч “А”-г эрэн сурвалжилж баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэн өгөхөд түүний биед ил харагдах гэмтэл, шарх, хөхрөлтгүй байсан, мөн нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги болон “Люкс мед” эмнэлгийн эмч нарын дүгнэлт, тайлбар, хяналтын камерын бичлэгүүд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн туслах, тухайн үед үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын мэдүүлгээр тус тус тогтоогдсон болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.