СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ИНЕГ-ын ажилтан ойн баяраа тэмдэглэж яваад золгүйгээр амиа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Монгол улсад иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр тохиосон. Агаарын тээвэрчдийн баярын өдрийг угтан ИНЕГ-ынхан баяраа тэмдэглэжээ. Баяраас улбаатай архидалтаас болж инженер Б нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тус өдөр юу болсон талаар тодруулахад, ИНЕГ баярын өдөр учир ажлын цагийг 13 цагт өндөрлүүлжээ. . Түүний үхлийн шалтгааныг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар нуун дарагдуулж байна. Түүний цаг бусын үхэл гадны нөлөөтэй эсэхийг БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэсэгт шалгаж байгаа гэж зарим хэвлэлд мэдээлж байгаа юм. 

Харин үүнтэй холбогдуулж, ИНЕГ-аас мэдээлэл хийсэн бөгөөд "Холбоо, навигаци, ажиглалтын албанд . Ахуйн энэ золгүй ослыг улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор санаатайгаар гуйвуулсан мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул ИНЕГ зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүсийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байна" гэжээ. 

Зургийн тайлбар: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тамгаа хүлээн авсны дараа 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.