LIVE: УИХ-ын хоёр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. 

УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй, харин нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах байсныг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан (Сонгуулийн зардлыг тогтоосон 23-р тогтоол), мөн сонгуулийн товыг сонгууль болохоос 180 хоногийн өмнө гаргах ёстой байсан (УИХ-ын 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 22-р тогтоол) нь тус тус Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

Харин ҮХЦ-ийн дүгнэлтийг 15 хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд  хүлээж авах эсэхээ шийдэх юм. 

42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 30-нд товлосон. Тус тойрогт одоогийн байдлаар МАХН намын дарга Н.Энхбаярыг, АН Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Бусад нам, эвслүүд нэр дэвшигээ хараахан тодруулж, зарлаагүй байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.