СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндсэн хуулийн өөрчлөлтийг тусгай дэгээр хэлэлцэх нь

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Б.Цэнд-Аюуш

Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан УИХ-­ын чуулганы хуралдаанаар уг төслийг хэрхэн хэлэлцэхийг зохицуулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амар заяа нар санаачлан боловсруулсан байна. Энэ нь УИХ­-ын чуулганы хуралдаанд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бөгөөд үүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх Байнгын хороо, чуулганы хуралдааны ирцийн босгыг дээшлүүлэх, гишүүд асуулт асуух хугацааг нэмэх зэрэг нарийн зохицуулалтуудыг тусгажээ. Тодруулбал, . Улмаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Үүний дараа хуралдаанаар УИХ­ын гишүүн Х.Нямбаатар нарын санаачилсан УИХ­ын чуулга ны хуралдааны дэгийн тухай хуулийн 49 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Уг хуулийн төсөлд Хүний эрх, иргэний боловсролын асуудал хариуцсан байнгын хороотой болох, чуулганы хуралдааны үеэр хуулийн төсөл өргөн барих, хуулийн төсөлд үг хэлэх гишүүд долоо хоногийн өмнө урьдчилж бүртгүүлэх, гишүүд босч үг хэлэх зэрэг заалтыг тусгасан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээж авахгүй гэж үзлээ. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчөөс тавьсан хоригтой холбогдуулан УИХ-­ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас “Оюутолгой” ХХК гурав дахин илүү олборлолт хийж байгаа атлаа бага татвар төлж байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулж байлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагч компаниудад ногдуулах 20 хувийн татварыг таван хувь болгосон эсэхийг лавлаж байв.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Олон улсын санхүүгийн үндэстэн дамнасан бүлэглэлүүд ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад татвар, санхүү төлөхөөс зайлсхийдэг байдлыг таслан зогсоохын тулд БЭПС олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монголын татварын эрх зүйн орчныг сайжруулахаар татварын хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа бид БЭПС­-тэй хамтарч ажиллаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Японы ЖАЙКА зэрэг байгууллагын зөвлөгөөг авч ажилласан” гэдгийг онцолж байлаа.

Мөн тэрбээр Татварын багц хуулийг боловсруулахдаа Монгол Улс татвараа гүйцэд авах зарчмыг баримталсныг дурдаад цаашид ч төлөөгүй байгаа албан татварыг авахаар эцсээ хүртэл явна гэдгээ мэдэгдсэн юм. Харин ажлын хэсгийн зүгээс “Оюутолгой” ХХК­-ийн гадагшаа шилжүүлэх орлогод ногдуулах татварыг таван хувь болгосныг ор үндэсгүй хэмээн няцаасны зэрэгцээ манай улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 20 хувиар татвар төлөх заалт хэвээр байгааг дурдаад уул уурхайн тусгай лиценз эзэмшдэггүй Монгол Улсын компани дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй бонд босгож чадсан тохиолдолд таван хувийн татвар төлнө гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.