Уурхайд осолдсон жолоочийг олоогүй байна

 

Ослын газарт Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж байгаа боловч одоог болтол осолдсон машин, жолооч хоёрыг олоогүй байгаа юм байна. .

Уурхайн хиймэл нууранд техниктэйгээ осолдсон 29 настай Б нь саяхан гэрлэсэн үр хүүхэдгүй хүн байжээ. Б-гийн ээж нь саяхан барсан, аав нь өндөр настай хүн байдаг гэдгийг тэрбээр мөн хэлсэн юм.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж , энэ уурхайн захирал нь хэн болохыг асууж сураглахад бүгд мэдэхгүй байхгүй гэж хэлээд олдохгүй байна. Аль компанид ажилладаг байсныг нь ч анх мэдэж чадахгүй байсан. Б-гийн эхнэрээс асуухад “Нагай” ХХК-аас цалин орсон хуулгыг үзүүлснээр хаана ажилладгийг мэдсэн гэсэн юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.