Маршал Ю.Цэдэнбалын кинонд дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт амжилттай боллоо

 

Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт ирэх зургадугаар сард эхэлнэ.

Монгол Улсыг хөгжин дэвжүүлж, соён гэгээрүүлж, эрүүлжүүлсэн Киноны зохиолч, Ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болсон. Тэгвэл тухайн баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт Москва хотноо амжилттай явагджээ. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болсон байна. ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов тоглохоор сонгогдсон бол Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээхээр сонгогджээ.

Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт ирэх зургадугаар сард эхэлнэ.

А.И.Филатовагийн ахимаг насны дүрд  Галина Анатольевна Бокашевская
А.И.Филатовагийн ахимаг насны дүрд Галина Анатольевна Бокашевская

Н.С.Хрущевийн дүрд Виктор Балабанов
Н.С.Хрущевийн дүрд Виктор Балабанов

Л.И.Брежневийн дүрд Евгений Шмелев
Л.И.Брежневийн дүрд Евгений Шмелев

А.И.Филатовагийн идэр насны дүрд  Екатерина Кобба
А.И.Филатовагийн идэр насны дүрд Екатерина Кобба

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.