Дэлхийн хамгийн анхны гитарын хэлбэртэй зочид буудалтай танилц

 

Гитар гэхээр эрхгүй хөгжмийн зэмсэг санаанд бууж байгаа ч ийм хэлбэртэй тансаг зэрэглэлийн зочид буудал удахгүй нээлтээ хийх ажээ. 

Та бидний танил гитарын хэлбэртэй зочид буудал дэлхийд анхдагч гэдгийг CNN дамжуулав. Уг зочид буудлыг 1,5 тэрбум ам.долларын төслөөр бүтээн байгуулж байна. Холливуд дахь Hard Rock зочид буудал, казиногийн цогцолбор үзэсгэлэнт далайн эрэг, ая тухтай амарч зугаалан дэлгүүр хэсэх боломжийг зочиддоо олгох юм.

 

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

 

120 гаруй метр өндөр аварга гитарын хэлбэртэй зочид буудал ирэх долдугаар сарын 24-ний өдрөөс онлайн захиалгаа авч эхэлнэ. Нээлтийн арга хэмжээг алдарт Maroon 5 хамтлагийн тоглолтоор хийх ба тасалбарыг нь худалдаанд гаргажээ.

Hard Rock international компанийн захирал 1971 онд байгуулагдсанаасаа хойш 74 улсад салбараа нээсэн Hard Rock  сүлжээг хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй.

Мөн автомат тоглоомын 3,000 машин, 228 казиногийн ширээ, театр, 14 зоогийн газар, үзэсгэлэнт усан сангууд гитарын хэлбэртэй харшид зочдыг угтах юм байна. Зочид буудлын үнийг одоогоор олон нийтэд ил болгоогүй.

 

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.