Данийн тэрбумтан хэрхэн Шотландад хамгийн том газар эзэмших болсон бэ?

 

Данийн хамгийн чинээлэг эрхэм тэрбумтан Андерс Хольх Повлсен, түүний гэргий Энн нар Шри Ланкын халдлагаар дөрвөн хүүхдийнхээ гурвыг алдсанд Шотландын ард түмэн гашуудлаа илэрхийлж, тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсанд талархлаа илэрхийлсэн билээ.

Хувцас загварын ертөнцийн шилдэг бизнес эрхлэгч яагаад Шотландад хамгийн том газар эзэмшдгийг ВВС агентлаг сонирхжээ.

Жил бүр Шотландын үзэсгэлэнт байгаль, уулархаг нутгийг зорьдог олон зуун мянган жуулчны адилаар Повлсен 1980-аад оны үед эцэг эхийн хамт ирж байжээ. Анх ирснээсээ хойш 20 жилийн дараа дахин ирэхдээ энэ улсад татагдаж загасчлах дуртай болсон гэнэ.

 

 107033340 kinlochestate

 107036266 glenfeshie lodge outside wildland 1024x683

 

Британийн телевизийн цуврал, бүрэн хэмжээний кинонд олонтаа гардаг 1880 онд баригдсан Гленфешийн харшийг Повлсен гэрээ болгожээ. Энэ жил 46 настай тэрбумтэн гэргийн хамт 12 эдлэнгийн 90,000 га газрыг эзэмшдэг байна.  Ингэснээр Шотланд дахь хамгийн том газар эзэмшигч болсон бөгөөд зарим эх сурвалжууд тэднийг Шотландад төдийгүй Их Британид хамгийн том газрын эзэд гэж үздэг.

 

 106982219 holchpovlsens afp

 

Asos брэндийн эзэн Повлсены дараа Дубайн тэрбумтан Шейх Мохаммед бин Рашид аль Мактум Шотландын 25,000 га газрыг худалдаж авснаар хоёр дахь том газрын эзнээр нэрллэгддэг ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.