Сэрэмжлүүлэг: Ой найман сартай хүүхэд цонхноос унаж, нас баржээ
Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж бага насны хүүхдүүд осол аваарт өртөх тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах орон сууцны долоон давхраас нэг ой найман сартай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус байрны оршин суугчдын хэлж буйгаар "Тухайн оршин суугч цонхондоо хамгаалалт хийгээгүйн улмаас ийм хэрэг гарсан" гэнэ.
Энэхүү харамсалтай хэрэг өнөөдөр 10.50 цагт гарсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагий хэлтэст шалгаж байна.
Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд цонх, тагтаа онгорхой орхих, улмаар бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах тохиолдол гарч байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.