СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ш.Золжаргал: Хүүг минь хилсээр яллаж хохироосонд гомдож явдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 


Өндөр настан Ш.Золжаргал өнөөдөр /2019-05-22/ хилс хэрэгт холбогдон хохирсон 17 настай хүүгийнхээ асуудлаар мэдээлэл хийлээ.

Ш.Золжаргал

-Миний талийгаач хүүг М.Энхболд гэдэг байсан. юм. Уг зодоонд миний хүү оролцож, ганц өшиглөсөн гэж мэдүүлсэн байсан.

Энэ хэрэг тухайн өдрийн 12 цагт болсон байдаг. Тус зодоон болсноос хойш хүү минь гурав хоног алга болчихоор нь хайгаад байтал цагдаагийн байцаагч хүүг минь хорьчихсон байсныг мэдсэн. Тэгээд шүүх хурал болоход н.Батмөнх гэдэг хүүхдийн нүдний сувгийг тасалж хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг шүүх шинжилгээний дүгнэлтийг үндэслэн чангад гурван жилийн хорих ял оноосон. Тухайн зодоонд оролцсон хүүхдийн ээж нь миний хүүд “Би чамайг хэргээс суллаад авчихна. Миний дүү хэргийг ганцаараа хүлээчих” гэж хэлээд хүлээлгэсэн байсан.
Миний хүү энэ хэргийн улмаас шоронд суугаагүй боловч насаараа гэмт хэрэгтэн гэдэг сэтгэл зүйн дарамттай явсан. Хохирогч н.Батмөнх гэдэг хүүхэд манайхаас худлаа хэлж 400 гаруй мянган төгрөгийг тухайн үед гаргуулан авснаар энэ хэрэг өндөрлөсөн” гэв.-

-Таны хүү ямар учраас нас барсан юм бэ? 2000 онд хөнөөгдсөн юм уу?

-Миний хүү 2016 онд Хөшөөтийн уурхайд ажиллаж байхдаа машин эвдэлсэн гэх хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн цагдаа Гангантөгс холбогдуулан шалгасан. Улмаар уг хэрэгтэй холбоотойгоор зодуулж нас барсан. Би арав гаруй хоног сахиад бараагүй дээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, шүүх байгууллага бусдыг хилсээр яллаж хорлодогт би гомдолтой явдаг. С.Зоригийн хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан шиг миний 17 настай хүүг хилсээр яллаж хохироосонд гомдолтой явдаг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.