“Burn your maps” кино нээлтээ хийнэ

Б.Зул

Ирэх сарын 21-нд нээлтээ хийх “Burn your maps” кино 102 минут үргэлжлэх гэнэ. Энэ кинонд Монголд үнэхээр их хайртай бяцхан хүүгийн тухай өгүүлэх бөгөөд түүний эцэг, эх хоорондоо маш их зөрчилтэй байсан ч хүүгийнхээ хүсч буй зүйлийг биелүүлж өгөхийн төлөө хамтдаа Монгол орныг зорих ажээ. Уг кинонд дээрх хүүгээс гадна Монголын үзэгчдийн сайн мэдэх “The Conjuring”, “Bates Motel” киногоор танил болсон Вера Фармига болон “The Equalizer”, “Aeonflux” зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш нарын алдартай уран бүтээлчид тогложээ. Холливудын алдартай жүжигчдийн тоглосон уг кино нь Монголыг сурталчлах том боломж гэж уран бүтээлчид харж байгаа аж. 

 

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.