Австрали: Азтай эр 1,4 кг цул алт олжээ

 

Австралийн иргэн металл илрүүлэгчийн тусламжтайгаар газрын хөрснөөс 1,4 кг буюу 100,000 авс.долларын үнэ бүхий цул алт олсон байна.

Үл таних этгээдийг орон нутгийн иргэн гэдгийг алт металл хайгч багаж төхөөрөмж худалддаг дэлгүүрийн эзэн Мэтт Күк BBC агентлагт хэлсэн байна. Австралийн нутаг дэвсгэрээс энэ мэтчилэн цул алт олох тохиолдол жилд хэд хэдэн удаа гардаг гэж шинжээчид ярьжээ.

Kalgoorlie орчимд алт үнэт металлаар нэн баялаг аж. Австрали улсын нийт алтны ¾-ыг уул уурхайн салбарынхан эзэмшдэг байна.

 

 107025279 200519kalgoorlieaustralia

 

Шижир алт олсон азтай эр металл илрүүлэгчээр хөрсний өнгөн гадаргуугаас доош 45 см орчимд давсан давхаргад ямар нэг зүйл байгааг илрүүлсэн гэж дэлгүүрийн эзэн ярьжээ. Күкийн хэлснээр үл таних эр гартаа цул алт атган инээмсэглэн дэлгүүрт нь орж ирсэн гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.