ВИДЕО: Times Square-ын сурталчилгааны самбар шатжээ

 

Дэлхийн аялал жуулчлалын төв болсон газруудын нэг Америкийн Нью-Йорк хот дахь Times Square-т гал гарчээ. Орон нутгийн цагаар бямба гарагийн үд дундад Times Square-ын зар сурталчилгааны цахилгаан самбар шатаж байгаа дуудлага гал сөнөөх газарт ирсэн байна. 

Иргэд гэмтэж бэртээгүй болон гал барилгын дөрөвдүгээр давхраас эхэлсэн гэдгийг гал сөнөөгчид мэдэгджээ. Галын шалтгааныг хараахан тодруулаагүй ба 80 гаруй гал сөнөөгч ажилласан байна.

 

190518 times square billboard fire index

 

Эх сурвалж: www.cnn.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.