Тайланд: Тусч нохой амьдаараа булшлагдсан нярайг аварчээ

 

Тайланд улсад 15 настай охин эцэг эхээсээ нууцаар жирэмсэлж, төрсөн хүүхдээ амьдаар нь хөрсөнд булсан аймшигт хэрэг гарчээ. Пинг Понг нохой Бан Нонг Хам тосгоных бөгөөд учир битүүлгээр газар ухаж хуцаж эхэлжээ.

Нохойны эзэн эхэндээ учрыг нь олоогүй боловч түүний ухсан газраас бяцхан хүүхдийн хөл цухуйж байгааг харсан байна. Тосгоны оршин суугчид хүүхдийг нэн даруй эмнэлэгт хүргэж эмч нар нярайг цэвэрлэж эсэн мэнд, эрүүл байгааг мэдэгджээ. Пинг Понг нохойны эзэн Уса Нисайкагийн ярьснаар Тиймээс тосгоныхон бүгд тусч нохойд талархаж ихэд хайрладаг байна.

 

NINTCHDBPICT000490588831

 

Тосгоны цагдаагийн газраас нярай хүүхдээ орхисон 15 настай охинд санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдэхийг оролдсон хэрэгт буруутгаж, сэтгэлзүйчтэй уулзуулахаар болсон байна. Харин тусч нохойн ачаар аврагдсан бяцхан хүүг охины эцэг эх өсгөхөөр шийджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.