Ажил хайгч иргэдэд боломж олгосон "Job expo-2019" үзэсгэлэн үргэлжилж байна

 

Blue Sky Tower-ын гурван давхарт “Шинэ боломжийг хамтдаа нээцгээе” уриатай, ХНХЯ, ШУТИС-ийн төгсөгчдийн холбоо, MJC компанийн хамтарсан "JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдөр, маргааш үргэлжлэх энэхүү яармагт Монгол улсын Топ-30 гаруй байгууллагын 1200 ажлын байр нээлттэй зарлагдаж байгаа юм.

Уг үзэсгэлэн яармагт “Таванбогд групп” 300 гаруй ажлын байраа танилцуулж, "Скайтел" компаниас 12 ажлын байраа зарлаж, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 6 чиглэлд, “Шунхлай” ХХК, "Шангри Ла" зочид буудал, “Сүү” ХК, АПУ ХК гээд Монголын Топ-30 аж ахуйн нэгжийн Хүний нөөцийн алба ажлын байраа танилцуулж байна.

Японд 2000-3000 ам.долларын цалинтай ажиллах боломжтой

lpLSg2DkOkiBX5COlw281

 Түүнээс гадна тус үзэсгэлэнд Япон улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэн авч байлаа. Японы компаниудын хувьд нэгт мэргэжил, хоёрт япон хэлний мэдлэг чадварыг шалгаруул болгодог гэнэ.

Барилга, зам гүүр, механик, цахилгаан, электроникс, хими, физик, мэдээллийн технологи-программ чиглэлийн мэргэжилтнүүдийг Японд 2000-3000 ам.долларын цалинтай ажилд урьж байлаа. 

“Япон улсад ажиллах боловсон хүчин шалгаруулж авна гэсэн зарын дагуу мэргэжлээрээ ажиллах боломжийн талаар мэдээлэл авлаа. Өмнө нь Япон улс руу хэлний бэлтгэлд суралцахаар явж байсан. Энэ давуу талаа ашиглан барилгын инженерээр Японд ажиллах хүсэлтэй байгаа” хэмээн үзэсгэлэнд оролцсон А.Пүрэвсүрэн дурдсан юм.

smEv29zfksxKIJRMoBS61

Мэргэжил шаардахгүй ажлын байранд ажилтан шалгаруулж авч байна 

. Тус компанийн хүний нөөцийн бодлогын хувьд гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний систем, үр дүнтэй багийн үйл ажиллагааг дэмжин явуулдгаараа онцлог ажээ.

IMG 0247 livetv11

. Компанийн хувьд мэргэшсэн нарийн мэргэжилтнээс гадна мэргэжилгүй ч ажиллах чин хүсэл тэмүүлэлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг танилцуулж байсан юм. Үүнээс дурдвал шатахууны станцын түгээгч, үйлдвэрийн туслах ажилтан, ачигч, гадна талбайн үйлчлэгч, машин угаагч, будагчин, хивс угаагч, индүүчин, худалдагч гээд төрөл бүрийн ажлын байруудад ажилтан авахаар зарласан байлаа.

.

LEPdmQyZjvhWzoLjjSo01

"JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармагт хүний нөөцийн менежер, оффис менежер, захиргааны мэргэжилтэн зэрэг ерөнхийдөө бичиг цаасны ажил сонирхож иргэн Б.Маралмаа өөрт таалагдсан 4-5 газар анкетээ бөглөж өгсөн бөгөөд уг ажлын байрны яармагт ирсэндээ сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцсан юм.

Тэрбээр  “Ерөнхийдөө төлөвлөгөө боловсруулах, бичиг цаасны эмх цэгц, архивын бичиг баримт хадгалалт гэсэн ерөнхий нийтлэг шаардлагуудыг ажил олгогч нар тавьж байна. Зарим байгууллагуудын хувьд туршлага шаардаж байгаа ч зарим нь сургаад мэргэшүүлээд ажилд авах сонирхолтой компаниуд байна. ” хэмээв.

"JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармаг маргааш 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

va48mbc1C3Kn7RjmCloO1

ZDxX6vkOmyjUFd38b5En1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.