Тайвань ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрлөө

 

Өнөөдөр Тайваний эрх баригчид санал хурааж ижил хүйстнээ сонирхогчдын гэрлэлтийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн Азийн анхны орон болж байна. 2017 онд арлын үндсэн хуулийн шүүх ижил хүйстнээ сонирхогчид хуулийн дагуу гэр бүл болох эрхтэй гэж үзжээ.

Парламентын танхимд хуулийн төслийг хэлэлцэж батлахад хоёр жилийн хугацаа байсан ба энэ сарын 24-ний дотор шийдвэрлэх ёстой байсан юм. Тайваний нийслэл Тайпейд бороо орж байсан ч Ардчилсан дэвшилтэт намын гишүүд давамгайлсан эрх баригчдын танхимын санал хураалтаар 66 гишүүн дэмжиж 26 нь эсэргүүцсэн байна.

Тайваний удирдагч Цай Инг Вен хуулийн төслийг баталж гарын үсэг зурах ёстой. Тэрээр өнөөдөр өглөө Твиттертээ “Тайвань эрх тэгш байдлыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх маш том алхах хийхэд ойрхон байна” хэмээн жиргэсэн байжээ.

 

 106995969 hi054009548

AABuwox

 

Парламентын танхимд хуулийн хэлэлцүүлэг явуулахаас өмнө Тайваний оршин суугчдын дунд бүх нийтийн санал хураалт явуулахад дийлэнх нь татгалзсан хариулт өгчээ. Мөн консерватив үзэлтэй эрх баригчид хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

 

gettyimages 687584788

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.