LIVE: Д.Дамба-Очир: Тойргийг минь булаах гэж ингэж байгаа юм байлгүй
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг "Оюутолгой" ХХК-д өгсөн, харин УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж, "хөөн хэлэлцэх хугацааг богиносгож авлигачдын хэргүүдийг хэрэгсэхгүй болгох"-д хүргэсэн гэсэн үндэслэлээр өчигдөр хуралдсан МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр таван жилийн хугацаатайгаар намаас дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Ш.Раднаасэдийг ХЗБХ-ны даргаас огцруулах ёстой гэж мөн шийдвэрлэжээ.
Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос дараах тодруулгыг авлаа.
-Манай нам коммунист нам болж байгаа юм байлгүй дээ. Энэ шийдвэрийг хүлээн авахгүй. Тойргийг минь авах гэж байгаа юм байлгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.