ХБНГУ: Хоёр сая гаруй ам.долларын үнэтэй Ferrari хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

 

Герман улсын цагдаа нар туршилтын жолоодлогын үеэр 2,2 сая ам.долларын үнэтэй Ferrari автомашиныг хулгайлж зугтсан эрэгтэйг эрэн сурвалжилж байна. Сэжигтэн 1985 Ferrari 288 GTO загварын машиныг худалдаж авах гэж байгаа мэт дүр эсгэж худалдааны төлөөлөгчтэй уулзжээ. Дүрэм ёсоор худалдааны гэрээ байгуулж мөнгөө төлөхөөс өмнө үйлчлүүлэгч туршилтаар унаж үзэхээр яваад тэр чигтээ зугтаасан гэж Дуссельдорфын цагдаа мэдэгдсэн байна.

Хулгайд алдсан Ferrari 288 GTO загвар нь олон тоогоор үйлдвэрлэгдээгүй, цөөн тоогоор үйлдвэрлэсэн байдаг ба Өнгөрсөн нэгдүгээр сард дуудлага худалдаагаар хулгайд алдагдсан ховор загваруудын нэгийг 3,3 сая ам.доллараар зарсан байна. Ferrari-н 1980-аад онд үйлдвэрлэсэн цөөн тооны сонгодог загварын автомашинуудын нэг учраас хууль бусаар наймаалах төдийлөн амаргүй. Уг машин нэгэн үед Formula 1-ийн нисгэгч Эдди Ирвиний унаа байжээ.

 

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.