“Туулай” уран баримал дуудлага худалдааны дээд амжилт тогтоожээ

 

Америкийн уран барималч Жеф Күнсийн “Туулай” нэртэй баримал лхагва гарагт Нью-Йоркод болсон дуудлага худалдаагаар дээд амжилт тогтоожээ.

Ойролцоогоор метр орчим өндөр уран бримал 91 сая ам.долларын үнэ хүрчээ.

Зургаан сарын өмнө Дэвид Хокнийгийн “Уран бүтээлчийн хөрөг” буюу “Усан сан дахь хоёр төрх” нэртэй зураг 90,3 сая ам.доллараар зарагдаж дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн орчин цагийн уран бүтээлчийн бүтээлээр нэрлэгдээд байсан юм.

 

Бөмбөлгөн нохой буюу Улбар
Бөмбөлгөн нохой буюу Улбар

Christie’s дуудлага худалдааг зохион байгуулагчид нүүргүй дэггүй туулайн баримал дээд тал нь 50-70 сая ам.долларт хүрнэ хэмээн таамаглажээ. Гэвч үнэ хаялцаж эхэлсэн 10 минутад хэдий нь 80 сая ам.долларыг худалдан авагчаас санал болгосон байна. Уг баримлыг урлаг судлаачид 20 дугаар зууны урлагийн гайхалтай содон бүтээлүүдийн нэг гэж үздэг.

Роберт Раушенбэргийн “Buffalo 2” уран зураг 89 сая ам.долларт хүрч уран бүтээлчийн хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээлээр нэрлэгдсэн байна. Мөн Луйс Боржесын “Аалз” баримал 32 сая ам.доллараар зарагджээ.

 

Buffalo 2
Buffalo 2

Аалз
Аалз

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.