"Автомашингүй өдрөөр" амрах, томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалт

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-18.00 цагийн хооронд явагдана.

Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг .

Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр”  худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

60654242 597080540772286 56644180478263296 n 20190515033112

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар  үйлчилж 18.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-өөр амрах томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн жагсаалт

Чингэлтэй дүүрэг

  • Бөмбөгөр-1 худалдааны төв
  • Бөмбөгөр-2 “Содон” худалдааны төв
  • Алтжин бөмбөгөр худалдааны төв
  • Шонхор зах
  • Нарантуул-2 худалдааны төв

Баянзүрх дүүрэг

  • Нарантуул худалдааны төв
  • Дүнжингарав худалдааны төв
  • Өгөөмөр техникийн зах
  • Сандэй плаза худалдааны төв
  • Шөнийн зах
  • Баянзүрх худалдааны төв
  • Баянзүрх худалдааны төв-2
  • Да хүрээ худалдааны төв
  • Цайз худалдааны төв

Сүхбаатар дүүрэг

  • 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр
  • Меркури худалдааны төв
  • Пассаж худалдааны төв

Баянгол дүүрэг

  • Барс худалдааны төв
  • Орхон худалдааны төв
  • Хар хорин худалдааны төв
  • Барс-2 худалдааны төв

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.