Таеквондогийн ДАШТ-2019: Өнөөдөр Т.Билэгсайхан тулалдана

 

GBT Header Image 01 01 01 01 01 01

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулагдана. 150 орны 1000 гаруй тамирчин оролцож буй энэ удаагийн ДАШТ-д манай улсаас Монголын Таеквондогийн Үндэсний Шигшээ баг, алдар спорт хорооны хоёр тамирчин болох М.Түмэнбаяр, Т.Билэгсайхан нар дасгалжуулагч багш Хо Ин Ён, Д.Лхагавдорж нарын удирдлага дор оролцож байна. Мөн түүнчлэн Монголын таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал бөгөөд олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар тэмцээнийг дэнсэлж байгаа юм. 

Өчигдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -58кг жинд М.Түмэнбаяр тулалдсан ба эхний тойрогт Туркийн тамирчинг 22:20 онооны харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт Мексик улсын Б.Хернандезтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Манай сайт тэмцээний долоон дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлсэн ба та энд дарж шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн +73кг, эрэгтэйчүүдийн -68кг, -54кг  жингүүдийн тулаан явагдана. Манай тамирчин Т.Билэгсайхан -54кг жинд тулалдах ба түүний жинд 59 тамирчин өрсөлдөж байна. Т.Билэгсайхан эхний тойрогт Коста Рико улсын тамирчин Хейнер Овидотой тулалдах хуваарьтай байна. 

Эрэгтэйчүүдийн -54кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -54кг жингийн оноолт

 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Тавдугаар сарын 16-ны өдөр

16:30 цагт эмэгтэйчүүдийн +73кг, эрэгтэйчүүдийн -68кг, -54кг жингийн урьдчилсан тоглолт

02:00 цагт дээрх жингүүдийн хагас шигшээ тулаан явагдах хуваарьтай байна. 

Манай сайт тэмцээний долоон дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх болно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.