ВИДЕО: 50 давхар барилгын дээвэр дээр гацсан ажилчдыг аварчээ

 

Америкийн Оклахома хотын 50 давхар өндөр Девон цамхгийн оройд цонх угааж байсан хоёр хүн гацжээ. Цаг агаар хүчтэй салхилж тул тэднийг өргөж байсан кран ганхаж эхэлсэн байна. Хүчтэй салхинд ганхаж байсан хоёр иргэнийг гал сөнөөгчид аварчээ. Аюулгүй байдлын үүднээс Девон цамхгийн ойр орчим дахь автозамын болон явган хүний хөдөлгөөнийг түр хугацаанд хорьжээ. Цонх угааж байсан ажилчдын кран савласнаас барилгын дээврийн хэд хэдэн цонх шил хагарсан байна. Аврагдсан иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж бэртэж гэмтсэн эсэхийг нь шалгажээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.