LIVE: Нүүрс тээврийн жолооч нар нүүрс тээврийн үнэ нэмэхийг шаардан "Эсэргүүцлийн цуваа" өрнүүллээ

 

Тавантолгой-Гашуун сухайтын нүүрсний тээврийг урт, богино гэж хоёр ангилдаг.

Тиймээс уртын тээврийн үнийн уналтыг эсэргүүцэн нүүрс тээврийн жолооч нар "Эсэргүүцлийн цуваа" арга хэмжээ зохион байгууллаа. Тэд нүүрс тээврийн үнийг нэмэгдүүлэхэд төр анхаарч зохицуулалт хийхийг шаардлаа. Үнийг буцааж өсгөхгүй бол нүүрс тээвэрлэгч үндэсний компаниуд зогсолт хийж, олон мянган жолооч нар ажилгүй болохдоо тулаад байгаа юм байна. Хэрэв тээврийн үнийг буцааж нэмэх асуудал дээр төр анхаарал хандуулж, тэдний шаардлагад хариу өгөхгүй бол жолооч нар эсэргүүцлийн дараагийн арга хэмжээ авна гэдгээ онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.