Сан Франциско нүүр царайгаар таних технологийг хориглосон АНУ-ын анхны хот болов

 

АНУ-ын Сан Франциско хотын хууль тогтоох шатны эрх баригчид нүүр царайгаар таних технологийг хориглох эсэх талаар санал хураалт явуулжээ. Санал хураалтын дүнд хотын захиргааны байгууллагууд нүүр царайгаар таних технологийг ашиглахаас татгалзсан шийдвэр гаргалаа.

Уг технологийг ашиглахаас татгалзаж буй Америкийн анхны хот Сан Франциско болж байна. Тээвэр зуучлалын газар, хууль хяналтын байгууллага зэрэг хотын эрх мэдэлд байдаг газруудад царайгаар таних технологийг хэрэглэхгүй. Иймээс Харин холбооны эрх баригчдын мэдэлд байдаг далайн боомт, нисэх буудлуудад хориглох боломжгүй.

Нүүр царайгаар таних технологийг эсэргүүцэгчид үүнийг иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан, гэмт хэрэгтэй тэмцэхэд саад учруулж байна гэж үзжээ. Иргэдийн хувийн мэдээлэл, эрх чөлөөнд халдсан ба орчин цагт тийм ч найдвартай технологи биш гэжээ.

 

5a396db3fc7e9312798b4567

 

Умард Калифорниагийн Америк иргэдийн эрх чөлөөний холбооноос уг саналыг Сан Франциско хотын эрх баригчдад өргөн барьжээ. Тус холбооны төлөөлөгч Мэтт Кэгл хотын эрх баригчид саналыг нь хүлээж авч ардчилалд нийцээгүй хяналтын төхөөрөмжийг хориглосонд баяртай байна гэжээ.

Хотын зөвлөлийн гишүүдийн найм нь саналыг дэмжиж, нэг нь эсэргүүцэж, хоёр гишүүн оролцоогүй байна. Эрх баригчдийн олонх нь царайгаар таних технологи орчин үед ашиглахад тохиромжгүй гэдэгтэй санал нэгджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.