СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-15

LIVE: С.Даваасүрэн: Түүхий нүүрс хэрэглэсэн иргэнийг 250-300 мянган төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

ЭМЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран “Агаарын бохирдол ба хүний эрүүл мэнд” сэдэвт компанит ажлыг хийх гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна хэмээн тооцжээ.

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолыг сурталчлах ажлын хүрээнд түүхий нүүрсийн хор хөнөөлийг таниулах ажлыг бид бүхэн хийж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бууруулснаар агаарын бохирдлыг бодитой бууруулж, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнийг бууруулахад онцгой нөлөө үзүүлдэг. Түүхий нүүрсийг дэлхий олон орнууд хэрэглээнээс бүрэн халсан. Тухайлбал, 1952 онд Англи улс түүхий нүүрсийг хэрэглээнээс хассанаар агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтыг огцом бууруулж чадсан. Түүхий нүүрсийг түлж буйн улмаас жил бүр 1-5 хүртэлх насны 1 сая гаруй хүүхэд нас барж байна. Түүхий нүүрсийг түлсний улмаас үүдэлтэй хор уршгийн талаар дэлхий нийтийн болон улс эх оронд хийсэн судалгааны дүн тайлан мэдээг өнөөдөр танилцуулна. Мөн сайжруулсан түлшийг асаах, зөв зүйтэй ашиглах аргачлалыг мөн иргэддээ сурталчлан танилцуулна” гэлээ.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга Мөн түүхий нүүрсийг Улаанбаатар руу оруулахгүй байх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагийн эргүүл хамгаалалтын ажлыг хийнэ. Агаар орчныг бохирдлыг бууруулах чиглэлээр Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналтын баг ажиллана. Агаарын бохирдлыг бууруулахад нийт иргэдийн хамтаа ажиллагаа хамгийн чухал үүрэгтэй. Бид бүхэн өөрсдийнхөө амьдарч буй орчноо эрүүл цэвэр байлгахын төлөө бүх нийтээрээ хамтарч байж л үр дүн хүрнэ” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг дэмжин ажиллаж байна. Агаарын бохирдлын улмаас жилд 7 сая хүн нас барж байна. Үүний дийлэнх олонх нь бага болон дунд орлоготой улс орны иргэд байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дундаж үзүүлэлт хүлцэх хэмжээнээс 6-10 дахин өндөр байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт 100,000 хүн тутамд 132 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүхий нүүрсийг түлхээ зогсоосноор агаарын бохирлыг ихээхэн бууруулах ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 он гэхэд агаар орчны бохирдлоо 80 хувиар бууруулах зорилтыг тавьсан. Цэвэр түлш, цэвэр агаарыг бий болгох түүхэн ажлаа өнөөдөр эхэлж байна. Агаарын бохирдлын бууруулах үндэсний хэмжээний манлайллыг эхлүүлж байгаа нь сайшаалтай. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй хор хохирлыг таниулах чиглэлээр Дэлхий эрүүл мэндийн байгууллага онцгой анхаарч ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
НЭМҮТ-ийн ОЭМ-ийн албаны дарга П.Энхтуяа “Түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэйгээр уушгины архаг бөглөрөл, цус харвалт, ханиад хатгалгаа өвчний дэгдэлт маш ихээр өслөө. Бид бүхэн өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн төлөө түүхий нүүрснээс татгалзах ёстой” гэдгийг хэллээ.


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн 132 цэгт мэргэжлийн хяналтын байцаагч хяналт тавьж ажиллана. Цагдаагийн байгууллага дээр агаарын чанарын асуудал хариуцсан байцаагчид шинээр бий болсон. Дулааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй аж ахуй нэгжүүд, 100 кВтаас дээш хэмжээтэй уурын зуухнуудыг бүрэн хяналтад авна. Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлш энгийн нүүрснээс 1.5 дахин их илчлэгтэй атлаа агаарыг бохирдуулагч бусад элемент нь харьцангуй бага байна.
. Иймд торгууль шийтгэвэр ярих үед би мэдээгүй би сонсоогүй гэх иргэн гарахгүй байх” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.