СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: ЖДҮХС-аас зээл авах журам

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

ЖДҮХС-аас зээл авах журмыг ХХААХҮЯ шинэчлэн боловсруулж, баталжээ. Уг журамд томоохон өөрчлөлт орсон бөгөөд журмыг бүрэн эхээр нь танилцуулж байна

Хэн олгох вэ?

Өмнө нь энэ зээлийг ХХААХҮ-ийн сайдын гарын үсгээр олгодог байсан бол одоо "Төсөл сонгон шалгаруулах хороо", "Төсөл сонгон шалгаруулах дэд хороо" олгоно. 

Хэнд зээл олгох вэ?

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эрхлэх болон ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгоно.

Хэнд олгохгүй вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн буюу сайдууд, ҮХЦ-ийн гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын дарга, Аймаг нийслэлийн засаг дарга, ИТХ-ын дарга, яамны ТНБД, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн дарга, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд, хувь эзэмшдэг хэн нэгэн, 

Нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй, 

Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, 

Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан, 

Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн,

Хэдэн төгрөг олгох вэ?

Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд 300 000 000 - 1 000 000 000 

Дэд хорооны хурлын шийдвэрээр 20 000 000 - 200 000 000

Сангаас шууд зээл олгох тохиолдолд 20 000 000 - 300 000 000

ЖДҮХС-аас зээл олгох шинэ журамтай бүрэн эхээр нь танилцана уу

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.