СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-05-14

Д.Ганхуягийн охин Г.Номуундарьд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Өнгөрсөн 2017 онд УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийгөө хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон олон нийтийн сүлжээнд цацаж байсан.

Тэрбээр Монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, улмаар хүчирхийлж байсан гэх мэдээллийг дэлгэсэн юм. Эдгээр компаниудын захирлын хүүхдүүд Г.Номуундарийн ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож, 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-нд Хан-Уул дүүрэгт байрлах нэгэн залуугийн гэрт ээлжлэн хүчирхийлсэн тухай ярьсан байдаг.

Тэгвэл түүний олон нийтэд цацсан мэдээлэлтэй холбогдуулан 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Хэргийн талаар шинэ мэдээлэл хүргэхэд, .

Мөн хар тамхи хэрэглэсэн гэх нэр бүхий залуусыг биологийн шинжилгээнд хамруулсан ч Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Учир нь сэжигтэн этгээдүүд хар тамхи биедээ авч яваагүй, худалдаагүй, зөвхөн хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу торгуулиад өнгөрсөн байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.