LIVE: Л.Болд: Олон улсын парламентийн холбоо "С.Зоригийн хэрэг"-ийн шүүхийн тогтоолтой танилцахыг хүссэн

 

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар

Олон улсын парламентийн холбооноос С.Зориг агсны хэргийг шалгахад хамтран ажиллахын тулд:

1-рт, уг хэрэгт буруутгагдан ял эдэлж буй гурван хүн/Т.Чимгээ, Д.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар/-тэй уулзах санал гаргажээ.

2-рт, Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй танилцахыг мөн хүссэн байна.

Гэвч өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өгөхгүй байгаа учир уг асуудлыг Түр хорооны өнөөдрийн хуралдаан дээр нухацтай авч хэлэлцэнэ гэдгээ онцоллоо.

Мөн Түр хороо анхны хуралдаанаараа С.Зориг агсны хэргийн гурван шатны шүүхэд оролцсон найман шүүгчид хариуцлага тооцохоо мэдэгдээд байсан. Тэгвэл энэ удаад Түр хорооны хурал хаалттай үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.