Аляск: Усан дээр буугч нисэх онгоцууд мөргөлдөж таван хүн амиа алджээ

 

АНУ-ын Аляск мужийн Кетчиканы ойролцоо усан дээр буугч хоёр нисэх онгоц хоорондоо мөргөлдөж таван хүн амиа алдсан байна. Осол орон нутгийн цагаар даваа гарагийн 13 цагийн үед гарсан гэж эх сурвалж мэдээлжээ.

Роял Принцесс хөлөг онгоцны 10 зорчигчийн хамт нэг нисгэгчтэйгээр орчин тойрныг танилцуулах аялалд гарсан онгоц буцах замдаа дөрвөн зорчигчтойгоор аялалд гарсан өөр нэг онгоцтой мөргөлдсөн байна.

Такуан Эйр нислэгийн компанийн том онгоцонд байсан зорчигчид ослоос эсэн мэнд гарсан ба эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Гэвч нэг зорчигчийн талаарх мэдээлэл тодорхой болоогүй хэвээр байгаа ажээ.

 

alaska float plane collision

b2e29ba7 91cb 4770 95ae 9d3c58b40a43 large16x9 cruiseShip

ketchikan alaska stock gty jef 190513 hpMain 12x5 992

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.