Энэ жил ипотекийн зээлэнд 10 мянган өрхийг хамруулна

 

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн шинэ журмыг баталсан. Энэ хүрээнд Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны хооронд гурвалсан гэрээ байгуулж, Монголбанк арилжааны банкуудтай гэрээ хийх ажил хийгдэж байна. Өмнө нь жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлэнд хамрагддаг байсан бол

БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал “Журмын өөрчлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдол ихсэж байгаатай холбоотойгоор амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар болсон. . Одоогийн байдлаар 1510 айлын түрээсийн орон сууц бий. Энэ жил 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” хэмээв.

. Дахин төлөвлөлт нь нийтдээ 1516.16 га талбайг хамарч байгаа бөгөөд дахин төлөвлөлт бүрэн хэрэгжиж дууссанаар агаарын бохирдол 20 орчим хувиар буурах боломжтой. Өнгөрсөн онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5000 айлын орон сууц бүрэн ашиглалтад ороод байна.

. Дээрх зээлийг “Буянт-Ухаа 2” хорооллын орчимд 4320 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Мөн “Буянт-Ухаа 3” хорооллын газарт 720 айлын орон сууц, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 15 га газарт 2000 айл, нийт 7000-8000 айлын орон сууцыг уг хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөөд байгаа гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.