Австрали: Дуриан жимснээс болж номын сангийн уншигчдыг нүүлгэн шилжүүлжээ

 

Халуун орны бүсэд ургадаг дуриан жимс ихүүн, өмхий үнэртэй тул олон нийтийн зарим газарт авч орохыг хориглосон байдаг. Австралийн

Канберрагийн их сургуулийн номын санд хийн хүчтэй үнэр гарч байгаа тухай дуудлага гал сөнөөгчид, аврах ангийнханд ирсэн байна. Номын сангийн үйлчлүүлэгчид, уншигчдыг нүүлгэн шилжүүлж ойр орчимд аюултай байж болзошгүй ямар нэг зүйлийг барилгын өнцөг булан бүрээс хайжээ. Цаг орчим үргэлжилсэн хайгуулын дүнд чухам хаанаас хачин жигтэй үнэр гарч буйг олсон байна.

Жимсийг агааржуулах хоолойн орчимд ил тавьснаас хачин жигтэй үнэр өрөө тасалгаа дамжин үнэртэж байсныг олж битүүмжлэн хаясан байна. Уг жимсийг 19 дүгээр зууны үед Британийн байгаль орчин судлаач Алфред Рассель Валлас жимсний хаан хэмээн нэрлэжээ.

 

No Durian

 

Дуриан жимснээс болж бүх нийтийг нүүлгэн шилжүүлж буй тохиолдол Австрали улсад энэ жил хоёр дахиа гарч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Мэлбурнийн их сургуулийн цогцолбор байранд хий мэт ихүүн үнэр гарч 600 оюутан, ажилтныг нүүлгэн шилжүүлсний дараа өмхий үнэрт жимс ийн үнэртэж байсныг илрүүлжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.