Пакистан: Бүс ба Зам төсөлд багтсан боомтын хотод террористууд халдав

 

Пакистаны стратегийн чухал ач холбогдол бүхий боомтын хот Гвадарт байдаг таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд зэвсэгт этгээдүүд дайрч халдлага үйлдсэн байна. Pearl Continental зочид буудалд гарсан халдлагын улмаас зочид буудлын дөрвөн ажилтан, нэг цэрэг амиа алджээ.

Армийн мэдэгдсэнээр зэвсэглэсэн гурван этгээд зочид буудлын үйлчлүүлэгчдийг барьцаалах төлөвлөгөөтэй байжээ. Тэд зочид буудлын хамгаалагчийг буудаж хороон дотогш нэвтэрч, дээд давхрууд руу гарахыг оролдсон байна.

 

https%3A%2F%2Fcdn

 

Зэвсэгт хүчний цэргүүд ойрхон байсан тул зочид буудал руу нэвтэрч зочдын аюулгүй байдлыг хамгаалж, гэмт этгээдүүдийг саатуулж чадсан байна. Балочистаны чөлөөлөх армийн салан тусгаарлагчид уг халдлагыг үйлдсэн болохоо мэдэгдэж Пакистан төдийгүй Хятадын нутаг дэвсгэрт дахин халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэдгээ анхааруулжээ.

Боомтын Гвадар хот нь Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй Бүс ба Зам олон арван тэрбум долларын өртөгтэй төсөлд багтсан стратегийн өндөр ач холбогдолтой газар юм. Арабын тэнгисийг Бүс ба Зам санаачилгад холбох дараагийн Дубай ч гэж яригдаж буй чухал бүс юм байна.

 

Gwadar%20Pakistan%20port%20city 1557673962778

 

Боомтын орчимд байдаг тансаг зочид буудлуудад гадны зочин төлөөлөгчид, дипломат албаныхан, бизнесийн төлөөлөгчид буудаллаж байрладаг. Исламабад хот дахь Хятадын элчин сайдын яамнаас Гвадарын зочид буудалд гарсан халдлагыг хурцаар шүүмжлэн буруутгаж буйгаа цахим ертөнцөд мэдэгдсэн байна.

 

gwadar port

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.