LIVE: Жүдо бөхийн Бакугийн их дуулга медалийн төлөөх барилдаан

 

 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг,-70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна. Манай бөхчүүдийн өнөөдөр барилдсан оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

20180224 grand slam duesseldorf km gankhaich bold mgl 2 01 (2)

Өнөөдөр манай гурван бөх барилдсанаас дараах амжилтыг үзүүллээ. 

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн эхний тойрогт Польшийн С.Дамиантай барилдан цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин хоёрдугаар тойрогт Н.Дагвасүрэн Украины бөх Х.Артёмд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Б.Батболд хоёрдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Тажикстаны бөхийг ваза-ари үнэлгээгээр ялсан. Гуравдугаар тойрогт Олимп, дэлхийн мөнгөн медальт алдарт Рустам Оружовтой барилдан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч эхний тойрогт Румыны бөхийг цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Т.Жинтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа. Ийнхүү Б.Ганхайч БНХАУ-ын Т.Жинийг гурав дахь удаагаа яллаа. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Японы Мику Таширотой барилдан ялагдаж дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаанд Польшийн Т.Каролинатай барилдаж торгуулиар яллаа.

Ийнхүү Б.Ганхайч хүрэл медалийн төлөө Германы Т.Мартинатай барилдахаар боллоо. Хоёр бөх өнгөрсөн жил Парисын их дуулга тэмцээнд учраа таарч Б.Ганхайч ялагдаж байсан удаатай. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.