Даавуу, өөдсөөр урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа болж байна

 

Туркийн Элчин сайд М.Ахмед Язалын гэргий доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар “Монголын Зүймэл даавуун урлалын төв”-тэй хамтран.

Даавуу, торгоны өөдсийг ашиглан төрөл бүрийн бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний зүйлсийг урласан бүтээлүүдийг үзэсгэлэн худалдааны үеэр дэлгэн харуулжээ. Уг үзэсгэлэнгийн нээлтэд манай улсад суугаа Элчин сайд нарын гэргий нар оролцон худалдан авалт хийв.

IMG 0184 livetv

IMG 0107 livetv

“Монголын Зүймэл даавуун урлалын төв” нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд 3000 гаруй хүнд сургалт явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар мэргэжлийн 30 гаруй хүн ажиллаж байгаа юм. “Шинэ замнал” ТББ-ын тэргүүн Ц.Сэлэнгэ “. Гараар урласан зүйлс дахин давтагдашгүй бөгөөд хүний сэтгэл шингэсэн байдаг. Манай төвийн хувьд аль болох зорилтод бүлгийн иргэдэд зориулсан сургалт явуулахыг зорьдог. Гэхдээ . Хуучин хэрэглэхгүй хувцас эдлэлийг ашиглан дахин шинэ эд зүйлс бүтээж болохыг иргэдэд зааж сурталчлах, цаашлаад байгаль дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

IMG 0150 livetv

Туркийн Элчин сайдын гэргий Кадирэ Зэйнэп Сайым Язал “Үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа ч Монголын дотоодын компаниуд болон иргэд дэмжлэг үзүүлж, худалдан авалт хийх нь бага байдаг. ” хэмээв.

Та зүймэл даавуун урлалын бүтээлийг Улсын их дэлгүүр болон “Өгөөж” компанийн замын эсрэг талд байрлах дэлгүүрээс худалдан авах боломжтой.

IMG 0128 livetv

IMG 0108 livetv

IMG 0114 livetv

IMG 0186 livetv

IMG 0165 livetv

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.