СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Удирдах албан тушаал хашихад хамгийн тохиромжтой нас хэд вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Таны нас ахиж хөгшрөхөд бүх зүйл дагаад уруудаж гундана гэсэн үг биш гэдгийг санаарай. Магадгүй тархин дахь оюуны багтаамж багассан байж болох ч бусад танин мэдэх чадвар, хөгжих боломж залуу үеийнхтэй адил хэвэндээ байдаг гэдгийг эрдэмтэд зөвлөж байна.

Жоржтауны Их сургуулийн сэтгэлзүйч Дарлень Ховардын хэлснээр аливаа хүн алдаа оноо зэрэгцсэн олон жилийн туршлага дээр үндэслэн 50 гаруй насан дээр хамгийн тогтвортой болдог ба энэ үед удирдах албан тушаал хашихад үр дүн сайтай байдаг гэжээ.

Эрүүл хүний тархины зарим хэсэг 20 наснаас хойш бага багаар агшдаг. Энэ нь хэмжээ нь өөрчлөгдөж байгаа болохоос мэдрэлийн эсийн тоо буурдаггүй. Ямар нэг шинэ зүйлтэй танилцахад удаан байж болох ч илүү нухацтай хүлээж авдаг байна.

Нөгөө талаар хүний тархи уян хатан шинжийг агуулдаг. 2009 онд Техасын их сургуулийн сэтгэлзүйч Денис Парк тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг насжилттай холбон судалжээ. Ингэхэд ахимаг настай хүний тархинд дахин ашиглах зай үлдсэн байдгийг нотолсон байна. Тиймээс залуучуудаас дутахааргүй ажил үүргээ сайн гүйцэтгэх чадвартай.

Тэд мөн үгийн баялаг сайтай, асуудал шийдэж бусдад зөвлөхдөө илүү байдаг. Тухайлбал АНУ-ын төрийн тэргүүнүүдийн ихэнх нь 50-аас дээш насныхан ба Fortune-ын гаргасан дэлхийн шилдэг 10 компанийн долоогийнх нь гүйцэтгэх захирлууд 50-60 насныхан байгаа юм. 

Walmart компанийн гүйцэтгэх захирал Дуг МакМилллон 52 настай бол Exxon Mobile-ын гүйцэтгэх захирал Даррен Вүдс 54 настай аж. Харин Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал дэлхийн гурав дахь баян эрхэм Уоррен Баффет 88 настай, Apple-ын захирал Тим Күк 58 настай. Түүнчлэн дэлхийн хамгийн баян эрхэм Amazon-ын гүйцэтгэх захирал Жеф Безос 55, Ganeral Motorts компанийн захирал Мари Барра 57 настай юм байна.

 

 

Эх сурвалж: www..qz.com 


Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.