ШУУД: Жүдо бөхийн "Мастерс-2018" тэмцээний медалийн төлөөх барилдаанууд

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн медалийн төлөөх барилдаанууд эхэллээ. 

Жүдо бөхийн дэлхийн шилдгүүд цуглаж хуран цуглаад байгаа уг тэмцээнд манай улсаас 13 шилдэг жүдоч уригдсан юм. Өнөөдөр барилдсан манай 4 жүдочид дараах амжилтыг үзүүллээ. 

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд:  ОУХМ О.Ууганбаатарын хувьд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Лаппинагов Асланд ялагдснаар тэмцээнээ дуусгасан бол ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Португалийн Эгүтидзе Анриг ялсан юм. Хоёрдугаар тойрогт Германы Рессел Доминиктой барилдан нэмэлт цаг дээр урамтай сайхан барилдаж ялсан. В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Хубецов Аланд ялагдсанаар дагах барилдаанд Белгийн Кассе Маттиаст ялагдаж Мастерс-2018 тэмцээний шагналт долоодугаар байрт шалгарлаа.   
  • Эрэгтэйчүүдийн +100кг жинд: ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Узбекстаны Олтибоев Бекмуродод ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.  
  • Эрэгтэйчүүдийн -100кг жинд: ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Иляасов Ниязтай урамтай сайхан барилдан торгуулиар цэвэр ялсан. Улмаар D хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентарог ялан хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Л.Отгонбаатар дэлхийн аваргын хүрэл медальт Египт улсын жүдоч Дарвиш Рамадантай барилдан нэмэлт цаг дээр ялж "Мастерс-2018"-д финалдлаа.  

Тун удахгүй алтан медалийн төлөө Рио-2016 Олимпийн мөнгө, дэлхийн гурван удаагийн мөнгө, хоёр хүрэл медальт Гүржийн Липартелиани Варлам аваргатай барилдана. 

Медалийн төлөөх барилдаануудыг шууд үзэх:

 

  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.